2018.01.10

5-6 настай хүүхдүүдийн дунд шүдний өвчлөл их байна

Засгийн газраас "Эрүүл шүд - Эрүүл хүүхэд" үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэхээр болжээ. 5-6 настай хүүхдүүдийн дунд шүд цоорох өвчний тархалт их байна. Судалгаа хийхэд 10 хүүхэд тутмын 1-2 нь л эрүүл шүдтэй байгааг эмч нар хэлж байгаа юм.

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: “Бид энэ асуудлыг тоохгүй өнгөрвөл тодорхой хугацааны дараа хүүхэд бүр шүдний суурь өвчтэй болно. Тиймээс энэ асуудлыг Засгийн газар онцгой анхаарах ёстой”