2025.07.02

Б.Баярбаатар: БОХХАА-н байнгын хороонд агаар орчны бохирдлын ХХАА-н гэж дэд хороо байгуулж байгаа

УИХ-ын чуулганы /2025.07.02/-ны хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин, О.Цогтгэрэл, Б.Бат-Эрдэнэ, А.Ариунзаяа, Х.Булгантуяа нарын хуулийн төслийн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг НЭГТГЭН анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Уг асуудалтай холбоотойгоор С.Эрдэнэболд гишүүн асуулт асууж, УИХ-ын гишүүн Б.Баярбаатар дараах хариултыг өглөө.

А.Ариунзаяа гишүүн, Б.Бат-эрдэнэ гишүүн хоёрын өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах дээр таны асуусан чиг үүрэг давхцаад ороод ирсэн юм. Ажлын хэсэг энэ дээр ажиллаад өөрчилж засаад агаар, орчны бохирдлын дэд хороо, агаар, хөрс, усны бохирдлыг бууруулах бодлогын асуудлыг гэж томьёолж оруулж ирж байгаа.

Хоёрдугаарт БОХХАА-н байнгын хороонд агаар орчны бохирдлын ХХАА-н гэж дэд хороо байгуулж байгаа юм. Ажлын хэсэг дээр ХХАА-н гэдэг нь яг үндсэн байнгын хорооныхоо чиг үүрэгтэй давхцаад байгаа учраас хөдөөгийн хөгжлийн гэж томьёолох саналыг оруулаад ажлын хэсэг дээр дэмжигдээгүй уначихсан юм. Тиймээс энүүгээрээ явсан. Эрхлэх асуудлын хүрээнд хөдөөгийн хөгжил хоршооны чиглэлээр. Тэгэхээр ХХАА-н гэдэг чиглэл энэ үгээрээ бол ажлын хэсэг дээр зарчмын зөрөөтэй санал гараад унасан. Өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хороо анхны хэлэлцүүлэг дээрээ саяын миний уншсан томьёоллоор дэмжигдээд гараад ирсэн.