Засгийн газрын гишүүд орон нутгийн удирдлагатай хамтран ажиллах гэрээ байгууллаа
2018.01.31

Засгийн газрын гишүүд орон нутгийн удирдлагатай хамтран ажиллах гэрээ байгууллаа

Монгол Улсын Засгийн газрын гишүүд 2018 онд аймаг, нийслэлийн Засаг дарга нартай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж баталгаажууллаа.

Гэрээ нь шударга, ил тод, хариуцлагатай төрийн албыг төлөвшүүлж, орон нутгийн удирдлагын бүх шатны байгууллагад ажлын хариуцлага, сахилга, дэг журмыг чангатгаж, хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд хамтран ажиллах, харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхой болгож,үр дүнг нь үнэлж дүгнэх, иргэдэд хүргэх, төрийн болон нийгмийн үйлчилгээний чанар, үр ашгийг дээшлүүлэх зорилготой юм.

“Энэ жил төрийн байгууллагын бүх шатанд сахилга, дэг журмыг чангатгаж, хариуцлагатай байхыг орон нутгийн удирдлагаас шаардана. Хариуцлагатай байна гэдэг нь иргэддээ элдэв хүнд суртал, чирэгдэлгүй үйлчилдэг, иргэдээ сонсдог, асуудлыг нь богино хугацаанд шийдвэрлэж хариу өгдөг чадвартай байх гэсэн үг.

Засгийн газраас боловсруулсан “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ын хүрээнд хийх ажлыг орон нутагтаа үр дүнтэй зохион байгуулах ёстой” гэж Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар хэлэв