2025.06.12

Г.Занданшатар: ТҮЦ эрхэлж буй иргэдээс аваад хөдөлмөр эрхэлж буй бүх иргэдээ дэмжиж ажиллана. Энэ талаар тодорхой бодлогыг оруулж ирнэ

УИХ-ын чуулганы /2025.06.12/-ны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай саналыг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан нэр дэвшигч Г.Занданшатар УИХ-ын гишүүн Д.Энхтуяагийн асуултад хариуллаа. 

Эдийн засгийн өсөлтийг хүртээмжтэй байлгах, иргэн бүрд хүргэхийг эн тэргүүний зорилттой болгож ажиллана. Монгол Улс 2024 оны байдлаар 3.544.835 хүнтэй болсон. Хүн амын өсөлт 1,1%-аар өссөн. Монгол хүний дундаж наслалт наслалт 71,7 болсон. 1990 оноос хойш дундаж наслалт 8,3 жилээр нэмэгдсэн. Ядуурлын индекс 2022 оноос хойш статистик гараагүй байгаа. Ядуурлын судалгаа 2022 оны байдлаар 27,1% буюу Монгол Улсын 913 мянган иргэн ядуурлын түвшнээс доош буюу хэрэглээтэй байгаа. Ядуурал буурахгүй байгаад эдийн засгийн тогтворгүй байдал, үнийн өсөлт, гадаад дотоод нөхцөл байдалд сөрөг нөлөө үзүүлж байгаа. 2025 он гарсаар үнийн өсөлт буюу инфляцын түвшин өндөр болж байна. Импортын шинж чанартай инфляцууд нөлөөлж байна. Ийм учраас энэ эдийн засгийн өсөлтийг тэгш, шударга, хүртээмжтэй байхаднэн ялангуяа уулархагаас хэт хамааралтай эдийн засгийг төрөлжүүлж, эдийн засгийн бүтцийн өөрчлөлт хийнэ. Үүний тулд татварын реформыг хэрэгжүүлнэ. Ард иргэддээ учирч байгаа татварын дарамтыг аль болох бага болгож, тансаг хэрэглээний болон хэт өндөр орлоготой иргэдэд оногдуулах татварыг нэмэгдүүлж татварын тэгш шударга нөхцөлийг хангаж, дундаж давхаргаа дэмжих бодлогыг хэрэгжүүлнэ. Бүхэлдээ хэлбэл зөвхөн ядуурал биш нийт хүн амынхаа хүний хөгжлийг дэмжсэн, эрүүл мэнд боловсролыг дэмжсэн, иргэддээ өгөөжтэй. Ийм эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийг хэрэгжүүлэх замаар эдийн засгийн суурь өөрчлөлтүүдийг хэрэгжүүлж, төр хувийн төрийн оролцоог хязгаарлах, ажил олгогч, хувийн хэвшлийг дэмжих замаарэнэ эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийг хэрэгжүүлнэ. Халамжаас хөдөлмөрт буюу хөдөлмөр хийж байгаа бүх хүнийг дэмжинэ. ТҮЦ эрхлэгчээс авхуулаад хөдөлмөр хийж байгаа иргэдээ дэмжиж байж ажилгүйдэл ядууралыг бууруулах үндсэн бодлого хэрэгжих ёстой.

Сэтгүүлч

. Б.Хонгорсайхан