2018.03.14

Ц.Цогзолмаа: 2018 он бол багшийн хөгжлийн жил

УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа 25-р суваг телевизийн "Ам нээвэл" нэвтрүүлэгт оролцжээ.

-УИХ-ын чуулган завсарласан байна. Тиймээс сайд нар яг одоо яаман дээрээ салбарын асуудлуудыг ярилцдаг. Хаврын чуулганаар та ямар асуудал оруулахаар бэлдэж байна?

-Миний хувьд энэ ажлыг аваад 5 сар болж байна. Давхар хариуцлага, давхар цаг хугацаа, давхар ачаалалтай байна. Миний хувьд яамандаа сууж, эхлүүлсэн байгаа ажлуудаа илүү бодитой болгох талаас нь анхаарч ажиллаж байна. 2018 оныг багшийн хөгжлийг дэмжих жил болгож оны эхний тушаалаа гаргасан. Энэ бол санамсаргүй, уриа лоозон талаасаа илүүтэй багшийн ур чадвар, мэдлэг, нийгмийн хамгааллын асуудал, цалин зэрэг асуудлуудыг нийгмийн анхаарлын төвд оруулж тавихгүй бол сүүлийн 20 гаруй жил өөрчлөгдсөнгүй.