“Миний анхны РОБОТ” бүтээлч сургалтыг зохион байгуулав
2018.03.13

“Миний анхны РОБОТ” бүтээлч сургалтыг зохион байгуулав

2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Японы Үндэсний Технологийн Хүрээлэнтэй /ЯҮТХ/ хамтран бүтээлч хүүхэд багачуудыг дэмжих зорилготой “БҮТЭЭЛЧ ИРЭЭДҮЙ-ТЕХНОЛОГИЙН СУРГАЛТ”-ыг цувралаар зохион байгуулахаар ажиллаж байна.

Цувралын хамгийн анхны сургалт буюу “Миний анхны РОБОТ” бүтээлч сургалтыг Нийслэлийн Хүүхдийн Урлан бүтээх төвд суралцдаг хүүхдүүд дунд зохион байгууллаа. Хүүхдүүдэд робот угсрахыг заахаар Япон улсын Мияконожо-Коосэн технологийн сургуулийн багш оюутнууд хүрэлсэн бөгөөд 3 цагт багтаан автомат мэдрэгчтэй өөрөө явдаг робот угсарч ур чадвараа сорьж бас технологийн мэдлэгээ нэмлээ. Бүтээлч хүүхдүүдээ урамшуулан өөр өөрсдийн угсарсан роботуудыг нь бэлэг болгон өглөө.