Багануур-Хөрөнгө оруулагчдын таатай орчин бизнес уулзалт боллоо
2018.03.26

Багануур-Хөрөнгө оруулагчдын таатай орчин бизнес уулзалт боллоо

Багануур-Хөрөнгө оруулапндын таатай орчин" бизнес уулзалт Багануур дүүрэгт зохион байгуулагдлаа.

Энэхүү бизнес уулзалтыг тус дүүргийн ИТХЗДТГ-аас санаачлан МҮХАҮТ, Багануур Үйлдвэр технологийн парк, “Багануур" ХХК, “Монхимо" ХХК зэрэг компани хамтран зохион байгуулж буй аж. Дүүргийн хөгжлийн үндэст тулгуурлан хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчидтэй уулзаж мэдээ мэдээллээр хангах, хамтрах ажиллах боломж нөхцөл болон дүүрэгт хэрэгжиж байгаа болон цаашид хэрэгжих төсөл хөтөлбөрүүдийг танилцуулах зорилготой юм.

Анх удаа зохион байгуулагдаж буй бизнес уулзалтад Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Ерөнхий сайдын зөвлөх Н.Энхбаяр, НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг даргын дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү болон Монгол Улсад суугаа зарим улсын Элчин сайд, тэдний төлөөлөгчид оролцов. Уулзалтаар Багануур дүүргнйн хөгжлийн чиг хандлага, цаашид хэрэгжих төсөл хөтөлбөрийн талаар танилцуулга мэдээлэл хийгдсэн.

НИТХ-ын дарга С.Амарсайхан нээлтийн үеэр хэлсэн үгэндээ

“Хөрөнгө оруулалтын чуулга уулзалтыг үр дүнтэй болгох талаар дүүргүүд төр захиргааны байгууллагууд НИТХ анхаарч ажиллаж байна. Багануур дүүргийн хувьд нийслэлийн алслагдсан гурван дүүргийн нэг. Гэхдээ үүнээс хойш алслагдсан гэдэг агуулгыг бид орхих ёстой. Нийслэлийн дүүрэг гэдэг статустай учраас нийслэлийн төр захиргааны байгууллага болон Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа аливаа нэг арга хэмжээнд орхигдож, хууль эрх зүйн орчинд өгөгдсөн статусын дагуу алслагдсан болон төвийн гэж ялгахгүй байх хэрэгтэй. Цаашдаа дүүргийн ялгааг төвийн болон алслагдсан биш үйлдвэрлэл үйлчилгээ, өрсөлдөх чадвараар нь харах ёстой" гэж тодотгож байлаа.

Монгол Улсын Засгийн газраас өнгөрсөн онд Багануур дүүргийг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг батлан, эрчим хүчний салбарыг хөгжүүлэх төрөөс баримтлах бодлогын хүрээнд концессын гэрээгээр БНХАУ-ын хөрөнгө оруулалттай 700МВт суурилагдсан хүчин чадал бүхий Багануурын дулааны цахилгаан станцыг тус дүүрэгт байгуулахаар шийдвэрлэн бүтээн байгуулалтын ажил эхлээд байгаа юм. Уг станц баригдсанаар цахилгаан, дулааны эрчим хүчний бодит ачааллыг нэмэгдүүлэх, суурь үнэ тариф боломжит хэлбэрээр буурах, түүнчлэн усны уур ашиглан барилга, арьс шир, ноос ноолуур боловсруулах болон хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх боломж бодитоор бий болох юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт Багануур дүүргийг эрчим хүч, уул уурхай, үйлдвэрлэл дагнасан дагуул хот байхаар тусгагдсан.

Энэ хүрээнд татварын таатай нөхцөл бүрдсэн, жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх Багануур-Үйлдвэрлэл технологийн паркийн үйл ажиллагааг эхлүүлэн явуулж байна. Багануур дүүрэгт 241 аж ахуйн нэгж байгаагаас хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр 35, барилгын материалын үйлдвэрлэлийн чиглэлээр 14, эмийн үйлдвэрлэл 1, хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлээр 190, хүнд үйлдвэрлэлийн чиглэлээр 1 тус тус үйл ажиллагаа явуулж байна. Дү\'рп»й* Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв энэ онд 31 байгууллагатай бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээг шинээр байгуулсан нь өмнөх оноос 12 байгууллагаар өссөн байгаа юм. Нийслэлийн дүүргүүдээс анх удаа гадаад дотоодын хөрөнгө оруулагчдад таатай боломжийг олгосон, онцлог давуу талыг сурталчилсан үр өгөөжтэй уулзалт боллоо гэж зохион байгуулагчид дүгнэж байна.

Цаашдаа хөрөнгө оруулалтыг татах, бизнесийн таатай орчныг сурталчлах тал дээр хөрөнгө оруулагчдад чиглэсэн энэ төрлийн уулзалтыг зохион байгуулах нь зүйтэй юм гэж оролцогчид хэлж байлаа.