2018.04.25

Хувийн их, дээд сургуулиуд үндсэн багшгүйгээр ажиллаж байгаа зөрчил их гарчээ

БСШУС-ын яамнаас 2017 оны 11, 12-р саруудад хувийн  18 их дээд сургуулиудын үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийсэн байдаг. Цаашид улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 97 их дээд сургуулийн чанарыг сайжруулж, чанартай боловсрол олгогч цөөн сургууль байх шийдвэрийг барьж ажиллана хэмээлээ.

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа: Тооны хувьд цөөлж байгаа зүйл харагдавч цаанаа бид чанарын үзүүлэлтүүдийг зэрэг авч явах ёстой. Бүх сургуульд стандарт гэдэг зүйл бий болвол заавал нэг сургуулийн лицензийг цуцлах байдлаар биш, энэ стандартыг мөрдөж чадахгүй л байгаа бол дараагийн сонголт  олгох  боломжийг Монголын төр авч явах ёстой.