2018.05.08

Аж үйлдвэрийн 4-р хувьсгалд манай улс бэлэн үү?

Удахгүй Аж үйлдвэрийн 4 дэх хувьсгал эхлэх гэж байна.  Энэ удаагийн хувьсгал нь материаллаг баялагт биш хүний оюун ухаанд тулгуурлан өрнөх учраас Монголчууд бид дагаж биш, манлайлж хөгжих ёстой гэж “Монгол Улсын хөгжлийн асуудлууд” эрдэм шинжилгээ-онол практикийн бага хурлын үеэр эрдэмтэн судлаачид онцлов. Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Учрал байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Н.Учрал:  УИХ-д бид Цахим бодлогын түр хороог байгуулж ажиллахаар болсон. Энэ хорооны эхний хувьсгал бол АҮ-ийн 4-р хувьсгалд бэлтгэх, ШУ, судалгааны ажлуудыг АҮ-ийн хувьсгал руу  чиглүүлэх юм. Мөн  манай улс ШУ, технологийн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, АҮ-ийн 4-р хувьсгалд бэлэн байхгүй бол 2030 он гэхэд бид хоцрогдолд орох  магадлалтай.