2025.06.13

П.Сайнзориг: УИХ өөрөө хэт их журам гарах нөхцөлийг бүрдүүлээд байгаа

УИХ-ын чуулганы /2025,06,13/-ны өдрийн хуралдаанаар Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн П.Сайнзориг байр сууриа илэрхийллээ.

Өргөн баригдсан хуулийн төсөл маш олон зүйлийг гацаа тээг болгох байсан. Ажлын хэсэг ажиллаад тодорхой саналууд орж ирж байгаа. Тэгэхдээ л анхаарах зүйлбайгаа. Би тэгээд протоколын хувьд бас үлдэх 2,3 зүйлийг асууя. Нэгдүгээрт энэ ажлын хэсгээс буюу яг энэ мэргэжлийн яам нь нэг хариулаад өгөөрэй. Өнөөдөр эрх олгосон заалтын дагуу нийт захиргааны хэмжээний актуудын тоо яг хэд байна вэ? Олон нийтэд буруу мэдээлэл өгөөд байгаа. Журмын тоо хэт ихэссэн гээд. Гэтэл журам гаргах энэ нөхцөл байдлыг УИХ өөрөө хийж өгөөд байгаа юм. Хог хаягдлын тухай хууль, Малын хөлийн албан татварын тухай хууль, эрчим хүчний хуулиар Зохицуулах хороо маш олон журмуудыг байгууллага байгууллагаар нь гаргах ёстой байдаг.

Малын хөлийн татвар гэхэд 330 сум, нэмэх нь 9 дүүрэг тус тусдаа журам гаргах ёстой. Хог хаягдлын хууль мөн ялгаагүй. Энэ хэдийг хасчихаар цаана нь хэдэн журам үлдээд байна. Эрх олгосон заалтын хэчнээн нь Засгийн газар, Ерөнхийлөгч буюу ХЗДХЯ-ны бүртгэдэггүй журам байна. Энэ зөрүүг баахан журам бүртгэлгүй байгаа мэтээр олон нийтэд мэдээлэл өгөөд яваад байгаа юм. Мэдээж энэ журмуудыг сайжруулах, хуульд нийцүүлэх зарим журмаар зохицуулж байсан зүйлийг хуульд биежүүлэн тусгаж зохицуулах асуудлууд бол байх ёстой.

Сэтгүүлч

. Ц.Соёлмаа