2018.05.25

Б.Бат-Эрдэнэ: Засгийн газрын өрийг нэмэгдүүлж байгаа нэг том хүчин зүйл бол Оюутолгойн 34 хувь

Өнөөдөр /2018.05.25/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, батлалаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ хэд хэдэн асуулт асуусан юм.

Засгийн газрын өрийг буруулах чиглэлээр ямар зорилт тавьж байгаа вэ?. Тухайлбал, Оюутолгойн 34 хувьтай холбоотой хуримтлагдаж байгаа өр нэмэгдэж байгаа юу? Засгийн газрын өрийг нэмэгдүүлж байгаа нэг том хүчин зүйл бол энэ асуудал байгаа. Уг нь бол байгалийн баялагаа эзэмшигчийн хувьд Монголын төр 34 хувийг өр төлбөргүйгээр авах хууль эрхзүйн зохицуулалттай байсныг тухайн үеийн эр мэдэлтэй нөхдүүд УИХ-аар хуулийг өөрчлүүлээд ийм гэрээг хийсэн. 

Дараагийн асуулт,  Эдийн засгийн бүтэц ямар өөрчлөлт гарч байгаа вэ? солонгоруулах бодлогод ахиц дэвшил байна уу?

Бүх хүүхдэд хүүхдийн мөнгө өгнө гэдэг бол МАН-ын мөрийн хөтөлбөрт суусан бодлого. Энэ ажил ямар явагдаж байна вэ?

Мөн агаарын бохирдлыг чиглэлээр ямар ажлууд хийж байна вэ? Засгийн газар "Түүхий нүүрс УБ-д оруулахгүй" гэсэн амаргүй мөртлөө, чухал шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотойгоор Засгийн газраас ямар арга хэмжээ авч байна вэ?

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариулав:  Өрийг тасралтгүй бууруулах бодлого явуулж байгаа. Энэ хэлэлцэгдэж байгаа төсвийн хүрээний мэдэгдлээр бол 2019 онд 59.3 хувь болгож буураалахаар оруулж ирж байгаа. Монгол улсын өрийн хэмжээ 2016 онд ДНБ-ын 85% байсан ингээд хоёр жилийн дотор энэ хэмжээг 30% -тай тэнцэхүйц хэмжээгээр буулгаж байгаа.