УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ
2018.06.21

Б.Бат-Эрдэнэ: Томоохон хөтөлбөр дэвшүүлээд түүнийгээ дараа үнэлж дүгнэж байгаа юм алга

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны гүйцэтгэл, засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2017 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: 2017 оны хувьд төсвийн орлого ямар хэмжээнд давж биелэв. Давж биелэхэд нөлөөлсөн хүчин зүйл юу байв? Бүтээн байгуулалт хийгдсэн байх энэ үр дүн ямар түвшинд байна вэ? Бололцоотой үр дүнтэй ажил болгохын тулд Засгийн газар анхаарах шаардлагатай. Томоохон ажлуудыг ойлгож байгаа.

Жижиг ажлуудыг тухайн онд нь дуусгаж байх хэрэгтэй байна. Энэ талаар ямар бодлого баримталж байна вэ? Дотоодынхоо үйлдвэр, үйлчилгээг авах, төсвийн сахилга батыг сахих ахиц дэвшил гарсан уу? Хоёрдугаарт ажлын байрыг нэмэгдүүлэх тал дээр ямар бодлого барьж байна вэ? Том том хөтөлбөр дэвшүүлдэг тэрнийг шалгаж үнэлж байгаа зүйл байдаггүй. Цаашлаад 2018 2019 онуудад төсвийн төлөвлөгөөндөө ямар бодлого барьж ажиллах вэ?