2018.06.28

Саарал усыг дахин цэвэршүүлж говийн бүсийн хэрэгцээнд нийлүүлнэ

Засгийн газрын хуралдаан болж хэд хэдэн асуудлыг хэлэлцжээ.

Төв цэвэрлэх байгууламжаас гарсан саарал усыг стандартын дагуу дахин цэвэршүүлж, говийн бүсэд нийлүүлэх төсөл болон Алтанбулаг, Улаанбаатар, Замын-Үүд чиглэлийн хурдны замын концессын хугацааг сунгасан байна. 

УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ: БНХАУ, ОХУ-тай транзит тээврийн хэлэлцээрийг хийсэн. ОХУ-тай хэлэлцээрийг хамгийн сүүлд хийж өгсөн. Тиймээс зарчмынхаа дагуу Засгийн газраар орж батлагдаад, үйлчлэх эрх нь бүрэн нээгдэж байна.