Тэтгэврийг ялгаварыг арилгах хуулийн төслийг санаачилжээ
2011.04.28

Тэтгэврийг ялгаварыг арилгах хуулийн төслийг санаачилжээ

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийнтухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл санаачлан боловсруулаад байна.


1995 оноос өмнөх хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоосоо тэтгэвэр тогтоолгосон иргэд энэ 16 жилийн хугацаанд 180 гаруй мянга нь хорвоог орхин одсон бөгөөд одоо 95,4 хүрэхгүй мянга нь үлджээ. Өөрөөр хэлбэл жилд 17000, сард 1510, хоногт 47-48, цагт 2 тэтгэвэр авагч насан эцэслэж байна гэсэн статистик тоо баримт байна. Эдгээр цөөхөн үлдсэн тэтгэвэр авагчид маань жил ирэх тусам цөөрсөөр 10-20 жилийн хугацаанд хорвоогийн жамаар 0 болж дуусах юм. Эдгээр тэтгэвэр авагчид тэтгэвэрийг ялгавартай тогтоосон төр засагтаа насан эцэслэх хүртлээ гомдоллох бодит байдалтай байгаа тул эдгээр хөгшчүүдийнхээ магнайг тэнийлгэх эр зориг, боломж, хийсэн алдаагаа ухамсарлаж эрх зүйн орчноо эргэн харж хэлмэгдүүлэлтийн буруу жишгийг арилгах боломж өнөөгийн төр засагт байгаа гэж УИХ-ын С.Эрдэнэ  үзэж байна.

Тиймээс эрхэм гишүүн хуульд "1995 оноос өмнөх үеийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос бодож тэтгэвэрээ тогтоолгосон иргэдийн тэтгэвэрийг шимтгэл төлсөн хугацаа, эрхэлж байсан ажил, албан тушаал, хөдөлмөрийн нөхцөл нь ижил 1995 оноос хойшхи үеийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос бодож тэтгэвэрээ тогтоолгосон иргэдийн тэтгэвэртэй тэнцүүлэн тооцож олгоно" гэсэн өөрчлөлтийг оруулхаар Засгийн газарт санал авхаар хүргүүлээд байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.