УИХ
Засгийн газар
Нийслэл
УИХ
Засгийн газар
Нийслэл
Мэдээ
Хууль
Эксперт
Жиргэх
2018.11.06
Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай
О.Баасанхүү: Нэг сайд биш Засгийн газар кабинетээрээ огцрох ёстой
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай
Өнөөдөр /2018.11.06/ УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж, ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна.
Тодруулбал, сүүлийн үед олны анхаарлыг татаад буй ЖДҮ-ийг дэмжих сангаас салбарын сайд болон бусад УИХ-ын гишүүн, албан тушаалтнууд зээл авсан асуудалтай холбогдуулан ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг огцрох хүсэлтээ өгсөн. Үүний дагуу өчигдөр буюу 11 сарын 05-ны өдөр сайдыг чөлөөлөх тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан юм.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
“Өгсөн хүнийг нь ажлаас чөлөөлнө гээд байх юм авсан хүмүүсийг нь яах гэж байгаа юм бэ? Намын даалгавар л биелүүлсэн юм байна лээ шүү дээ. Зээл авсан хүмүүс дотор МАН-ын нарийн бичгийн дарга нь явж байгааг харахад... Намын даалгавар биелүүлсэн хүнийг огцруулах асуудал ярьж байгаа нь ичмээр байна. Гэхдээ одоо үндсэн хуулиараа, цэцийн шийдвэрээр ганцаар нь биш кабинетээр нь огцруулахаар болсон. Өмнө нь Ж.Бат-Эрдэнэ сайдыг чөлөөлсөн. Одоо олон түмэн сонгогчдынх нь өмнө ичгэвтэр байдалд оруулаад энэ хүнийг огцруулах гэж байгаа нь зохисгүй. Харин ч У.Хүрэлсүхийн засгийн газрыг огцруулах ёстой. Сайд нь буудайгаа 100 хувь хурааж аваад ажлаа хийчихсэн байхад намын даалгавар өгсөн ерөнхий сайдыг энд суулгаад огцруулах эсэх асуудлыг ярих хэрэгтэй байна. Тэгэхгүй бол ингээд л нэг нэгээр нь яриад баймааргүй байна.”
Холбоотой
мэдээ
Ахмадуудын захиас: Хүү минь аливаа гүтгэлэг дайралтанд нурж, шантарч болохгүй
2020.06.20
О.Баасанхүү: Эрдэнэт үйлдвэрт онцгой дэглэм тогтоосноос хойш 127 хууль бус гэрээ хийгдсэн
2020.05.19
О.Баасанхүү: Энэ бичлэг бол эвлүүлэг
2020.05.18
‹
›
Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай
УИХ-ын нэгдсэн хуралдаан
2018
11.06
Л.Болд: Чоно борооноор гэдэг шиг Үндсэн хуулийн өөрчлөлтийг ...
2018
11.06
Ж.Мөнхбат: Нэг сайдаар туг тахиад өнгөрөх асуудал биш
2018
11.06
С.Бямбацогт: Зээл авсан гишүүд ёс зүйн хариуцлага хүлээгээд ...
2018
11.06
О.Баасанхүү: МАН төрийн зовлонг нимгэлж Засгийн газраа огцру...
2018
11.06
Ж.Мөнхбат: Шударга ёс, Эрх мэдлийн аль нь чухал болохыг сонг...
2018
11.06
О.Баасанхүү: ЖДҮХС-аас хэний даалгавараар зээл олгосон бэ?
2018
11.06
Л.Болд: Б.Батзориг сайд аа муу нуухаар сайн илчил
2018
11.06
Сайдын асуудлыг хариуцлагагүй хэлэлцэж байна гэв
2018
11.06
О.Баасанхүү: Нэг сайд биш Засгийн газар кабинетээрээ огцрох ...
2018
11.06
Б.Батзоригийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
БОХХААБХ-ны хуралдаан
2018
11.06
БОХХАА-н байнгын хороо Б.Батзоригийг сайдын үүрэгт ажлаас нь...
2018
11.05
Сайдын үүрэгт ажлаас чөлөөлөх тогтоолын төсөл өргөн барилаа
Мэдээ
Хууль
Эксперт
УИХ
Засгийн газар
Нийслэл