Ерөнхий сайдыг огцруулах үндэслэл бодит байдалтай нийцэхгүй байна гэлээ
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах бичигт МАН-ын бүлгийн 27 гишүүн гарын үсэг зурж УИХ-д өргөн барьсан. Бичгийг өргөн барьснаас хойш 14 хоногийн дотор энэхүү асуудлыг УИХ хэлэлцэн шийдэх хуультай. Шударга ёсны нэхэлтэй гэхээсээ илүүтэй ашиг сонирхлоо хадгалж үлдэхийн төлөө Засгийн газар, УИХ-аар дэнчин тавьж улс төрийг бужигнуулж байх зуур төрийн ажил цалгардаж мэдэхээр болжээ.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрыг огцруулъя гэдэг бичгин дотор ЖДҮ-гийн сантай холбогдсон хүмүүс гарын үсэг зурсан байгааг нь ойлгохгүй байна. Шалтаг гэдэг нь харагдаж байна.
УИХ-ын гишүүн Н.Учрал: Хэвлэлээр явж байгаа мэдээллийг аваад Засгийн газрыг огцруулах үндэслэл дотор бичсэн байгаа нь байж боломгүй зүйл. Цаашдаа нам нийлж, сэм хуйвалддаг, хэвлэл мэдээллээр сенсаац үүсгэж байгаад ардуур нь Засгийн газрыг огцруулах үйл ажиллагаа зохион байгуулдаг үйлдлийг зогсоох ёстой.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: Ард иргэдийн анхаарлыг ЖДҮ гэдэг цэг рүү фокуслаад тайзны ард маш том үйл ажиллагаа нуугдаж үлдэж байна гэж ойлгож байна. Яг энэ УИХ, Засгийн газрын үед л бид Эрдэнэтийн 49 хувийн асуудлыг ярьлаа. Энэ үед л бид нүүрсний хулгайны асуудлыг ярьлаа.
Холбоотой мэдээ
2024.11.20
2024.11.19
2024.11.15
2024.11.22
2024.11.22
2024.11.22
2024.06.12
2024.05.30
2024.05.29