Л.Болд: Тэр лицензийг би олгоогүй
УИХ-ын гишүүн Л.Болд Ашигт малтмалын газрын дарга байхдаа Дорноговь аймгийн нутаг Хамарын хийдийн ойролцоо ашигт малтмалтын лиценз олгож, түүнийг нь БНХАУ-ын 100 хувь хөрөнгө оруулалттай компани эзэмшдэг гэх мэдээлэл цацагдаад байгаа билээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Болд тайлбар хийлээ.
Тэрбээр “Намайг ажил авах үед Монгол Улсад хяналтгүй лиценз олгодог байдал хамгийн дээд цэгтээ хүрээд байсан. Ажил авсныхаа дараа би хоёр том шинэчлэл хийсэн. Нэгдүгээрт, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн ордуудыг төрийн мэдэлд авах ажлыг хийсэн. Түүнээс хойш даанч ихэнх ордыг шүүхээр алдсан. Хоёрдугаарт, лиценз замбараагүй олгодог байдлыг өөрчилсөн. Гэхдээ өнөөдрийг хүртэл асуудал бүрэн шийдэгдээгүй байна. 2009 онд энэ лиценз хүчингүй болоод 2017 онд дахин олгогдсон. Намайг ажиллаж байхад Агентлагийн дарга лиценз олгодог эрх байгаагүй. Харин намайг хувьсгалт тэмцэлд орж байгаа учраас гутаан доромжлох ажиллагаа явуулж байгаа. Тэр лицензийг би олгоогүй” гэсэн хариулт өглөө.
Холбоотой мэдээ
2021.07.26
2021.06.02
2021.05.25