Иргэд өлсгөлөнгөө зогсоож, Сүхбаатарын талбайд барьсан гэрүүдээ хураалаа
Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын дарга М.Энхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ.
Чуулганы хуралдаанд оролцсон 65 гишүүний 43 нь М.Энхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжсэнээр тэрээр албан ёсоор УИХ-ын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн юм.
Үүний дараа УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Ж.Батзандан нарын гишүүд Сүхбаатарын талбайд гэр барьж, өлсгөлөн зарласан иргэдтэй уулзаж, М.Энхболдыг албан ёсоор ажлаасаа чөлөөлөгдсөнийг дуулгасан. Сүхбаатарын талбайд цугласан иргэд болон гишүүд нөхцөл байдлыг талаар байр сууриа илэрхийлж, МАНАН-гийн эсрэг тэмцлийн үр дүн гарч байгааг онцолсон.
Дараа нь гишүүд ордон руугаа буцаж, Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарласан иргэд өсгөлөнгөө зогсоож, гэрүүдээ хураалаа.