2019.03.07
"Томилолтоос ирлээ" Өмнөговь аймгаас
Манай уул уурхай, экспортын гол нэрийн бүтээгдэхүүн, эдийн засгийн нэгэн том хөшүүрэг болсон коксжих нүүрсний эх үүсвэр Өмнөговь аймагт Оюу толгой, Таван толгой зэрэг томоохон уул уурхайн олборлолт дагасан их бүтээн байгуулалтын ажил өрнөж байгаа билээ.
Энэ ч утгаараа төр засгаас нэн тэргүүнд анхаарах газар бол тус аймагт орших Таван толгойн бүлэг орд газар, түүнд холбогдох бүтээн байгуулалтын ажил юм.
Зам, Тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг сурталчлах, Засгийн газраас ойрын хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар орон нутгийн иргэдэд танилцуулж, санал бодлыг нь сонсох зорилгоор Өмнөговь аймагт ажиллалаа.