Х.Нямбаатар: Түр хорооны ажлын хэсэг цомхон, мэргэжлийн хүмүүстэй байх хэрэгтэй
УИХ-ын өнөөдрийн /2019.04.12/ нэгдсэн чуулган 10 цаг 10 минутад 50,7 хувийн ирцтэйгээр эхэлж С.Зориг агсны хэргийг шалгах түр хороо байгуулах талаар хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар
Манай парламентад анх удаа эрүүгийн тодорхой хэргийг судалж хяналт тавих түр хороо байгуулагдах гэж байна. Шинэ жишиг тогтоох байх гэж бодож байна. Парламент хууль тогтоохын зэрэгцээ батлагдсан хууль тогтоомжийн хэрэгжилтэд анхаарал тавьдаг томоохон чиг үүрэгтэй энэ чиг үүргийн хүрээнд өнөөдрийн түр хороо байгуулагдаж байгаа гэж бодож байна.
Түр хорооны үндсэн зорилго бол өмнөө тавьсан зорилгоо хэрэгжүүлж биелүүлснээр дуусгавар болдог. Тиймээс энэ түр хорооны үүрэг зорилго цаашид эрүүгийн тодорхой хэргүүд дээр түр хороо байгуулагдах жишиг тогтоох хэмжээний түр хороо байна гэж найдаж байна.
Түр хороонд орж ажиллах хүмүүст нэг зүйлийг тодорхой хэлье. Эрүүдэн шүүх, хүн амины хэрэг хоёрыг зааглаж ажлаа явуулаарай. Энэ бол хоёр тусдаа ойлголт. Түр хорооны ажлын хэсэг цомхон байх хэрэгтэй байх тэгээд хуульч мэргэжлийн хүмүүс ороосой гэж бодож байна.