2019.04.18

Б.Бат-Эрдэнэ: Материаллаг хүсэл шуналаасаа татгалзаж ажиллаарай

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2019.04.18/ үдээс хойших хуралдаанаар "Улсын ерөнхий прокурорын орлогч нарыг томилох тухай Ерөнхийлөгчийн саналыг зөвшилцөх" асуудлыг хэлэлцлээ. УИХ-ын гишүүд Улсын ерөнхий прокурорын орлогчид нэр дэвшигчдээс асуулт асууж, санал хэллээ. 


 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ

Өмнөх Ерөнхийлөгч хуулийн шинэчлэл хийж байна гээд л баахан хүмүүсийг шинэчлээд, томилоод байсан. Бид шинэчлэл хийж байна л гэж ойлгож байсан. Гэтэл өнөөдөр цаг хугацааны шалгуураар харахаар нам дамнасан олигархи, мафижсан бүлэглэлийн гар хөл болж, шударга бусын хонгилыг бий болгосон гээд өнөөдөр хууль хяналтын байгууллагууд цоллогдож байна. Өнөөдөр урьд өмнө байгаагүйгээр хууль хяналтын байгууллагын нэр хүнд унасан байна.  Тэгэхээр Та бүхэн хэсэг хугацааны дараа дээрх шиг хэлүүлээд сууж байх вий. Та бүхэн үүнийгээ анхаарч, мэдэж байгаа биздээ.