Ц.Даваасүрэн: Зарим нэр дэвшигчдэд улс төрийн нөлөөлөл орсон харагдаж байна
УИХ-ын өнөөдрийн нэгдсэн чуулган 10 цаг 30 минутанд эхэлж Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевиз /МҮОНРТ/-ийн Үндэсний зөвлөлийн гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэж байна.
Тус зөвлөлийн дөрвөн гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон бол нэг гишүүнийг хуулийн дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлж байгаа юм. Тиймээс зөвлөлийн гишүүдийг чөлөөлж, тэдний оронд томилох гишүүдийг Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газраас нэр дэвшүүлсэн бөгөөд Ерөнхийлөгчийн зүгээс түүхч Д.Өлзийбаатарыг нэр дэвшүүлсэн бол Засгийн газраас Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан Н.Жанцан, УИХ-аас дэвшүүлэх гурван хүний нэрд 20 гаруй хүн өрсөлдөж тэднээс Сүхбаатарын Алтанцэцэг, Ваанжилын Бат-Эрдэнэ, Д.Батсүх нарыг дэвшүүлсэн юм.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн
Зарим нэр дэвшигчдийг харж байхад улс төрийн нөлөөлөл орсон харагдаж байна. МҮОНТВ-ийг олон нийт хэрхэн үздэг вэ гэхээр энэ олон ТВ-ээс арай зөв, үнэн чиг баримжаа авах үздэг. Цагийн хүрд бол үзэгчдийнхээ хандалтаар тэргүүлдэг. Энэ үүнийг харуулж байгаа юм. Тэгэхээр өөрийнхөө явуулсан улс төрийн нөлөөнд автав. Үүнийг сануулъя. Эх оронч хүмүүжлээр залуучуудыг хүмүүжлхэд анхаарах. Үндэсний язгуур эрх ашгийг багтаахад анхаарах хэрэгтэй гэж хэлмээр байна.