2019.05.29

Ц.Даваасүрэн:Рио-Тинто, Оюутолгой хоёр Валютын сангийн хамгаалалтанд орсон

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2019.05.29/ хуралдаанаар Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий УИХ-ын ажлын хэсгийн тайланг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

Оюутолгойн орд бол алт,зэсийн орд. 1500 тонн алттай гээд Хөрөнгийн биржээс гаргаж өгсөн материалд бий. Рио-Тинто компани зээлдэгч үү, хөрөнгө оруулагч уу гэдгийг бид бодох ёстой. Өнөөдөр зээл төлж байгаа бидний мөнгө манайд татвар төлж буй мөнгөнөөс өндөр. Энэ  тооцоог хийсэн үү?

Сүүлийн жилүүдэд ААН-ийн орлогын албан татвар нь буурчихсан. 2015 онд 166 тэрбум төгрөг төлж байсан бол 2016 онд 144 тэрбум төгрөг, 2017 онд 18 тэрбум болтлоо буурсан. 2018 онд мөн 2017 оныхтой адил хэмжээний мөнгийг төлсөн. Өөрөөр хэлбэл, Оюутолгой компанийн менежментийн баг зургаан хувиа авахдаа  зардал өсгөсөн хэмжээнээсээ авдаг.

Дэлхий дээр ийм компани гэж байх уу? Менежментийн баг ашигтай ажиллуулахын төлөө ажиллах ёстой байтал зардлыг өсгөдөг ийм менежментийн компани дэлхийд байхгүй. Энэ бол биднийг доромжилж байгаагийн хэлбэр. Тийм ч учраас зардлаа өсгөсөн. Ингээд ААН-ийн орлогын албан татвар нь 10 дахин буурсан.

Монголд байгаа ашиглалтын лицензээрээ мөнгө босгочихоод яагаад Монголд 34 хувийг нь зээлчихсэн юм бэ? Хөрөнгийн бирж дээр манай баялагаар босгочихоод яагаад манайд буцаад зээлчихсэн юм энэ чинь гэмт хэрэг юм биш үү? тэгээд бид нар хүүнд нь татвараас их мөнгө төлөөд байдаг. С.Баярцогт хувьцаа эзэмшигч нь байсан гэрээн дээр гарын үсэг зурсан. Энэ чинь энэ гэрээг цулах үндэслэл мөн юм биш үү? Энийгээ бид нар өнөөдөр ярих хэрэгтэй.

Одоо Оюутолгой бол валютын сангийн хамгалалтанд орсон. Баялагын мөнгийг Монголын татварын сангаар оруулая гэж хууль санаачилж батлуулсан гэтэл валютын сангийн хөтөлбөр батлагдсан хуулийг хүчингүй болгосон.