Тост, Тосон бумбын нурууны заагийн талаар Ерөнхий сайд хариулт ирүүлжээ
2019.06.03

Тост, Тосон бумбын нурууны заагийн талаар Ерөнхий сайд хариулт ирүүлжээ

УИХ-ын гишүүн Л.Энхболдоос Монгол улсын Ерөнхий сайдад хандан "Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутаг дэвсгэрт орших Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагийг тогтоосон асуудлын" талаар асуулга хүргүүлээд байсан юм. 

Түүний асуулгын хариуг Ерөнхий сайд хүргүүлсэн байна.

Хариуг бүрэн эхээр нь хүргэж байна. 

Асуулга 1. “Сауд гоби коэл транс” ХХК-д му-017038, MV-019036 тусгай зөвшөөрлүүдийг олгохдоо тухай нутаг орны иргэдийн саналыг авсан эсэх талаар:

Хариулт. Ашигт малтмалын тухай хуулийн хүрээнд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгохдоо тухайн нутаг орны иргэдийн саналыг авах талаар хуульчилсан зохицуулалт байхгүй.

Ашигт малтмалын тухай хуулийн 24.1-т “Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй.” гэж заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийнхөө талбайд хайгуулын ажил явуулж нөөц тогтоон улсын бүртгэлд бүртгүүлсэн байдал, тусгай зөвшөөрөл эзэмших үүргээ биелүүлж байсан гэсэн тодорхойлолт зэргийг үндэслэн ашиглалтын тусгай зөвшөөрлийг давуу эрхээр олгодог.

Асуулга 2. Уул уурхайн үйл ажиллагаанаас байгаль орчин ба хүний нийгэмд нөлөөллийг Монгол Улсын хууль, олон улсын байгаль орчин ба хүний эрхийн гэрээ конвенцийн эрх зүйн норм, стандартад нийцүүлж байгаа эсэхэд хяналт тавьж буй эсэх талаар; зөрчлийг арилгуулах арга хэмжээ, хөндөгдсөн талуудын эрх ашгийг хамгаалах үйл ажиллагаа хэрэгжүүлж буй эсэх талаар:

Хариулт. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т “Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт болон ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаанд тавих улсын хяналтыг мэргэжлийн хяналтын байгууллага гүйцэтгэнэ” гэж заасны дагуу МХЕГ, Өмнөговь аймгийн МХГ тухайн “Сауд гоби коэл транс” ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажилладаг. “Сауд гоби коэл транс” ХХК-ийн үйл ажиллагаанаас шалтгаалан хүний эрх зөрчигдсөн, байгаль орчныг сөрөг нөлөөлөл үүссэн талаар мэдээлэл ирүүлээгүй байна.

Эдгээр санал судалгааг үндэслэн байгалийн нөөц газрын хилийн заагийг 743058,00 га талбайгаар Монгол Улсын Их Хурлын 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 35 дугаар тогтоолын 2 дахь хэсэгт "Байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтанд авч байгаа газар нутгийн хилийн заагийг тогтоохыг Монгол Улсын Засгийн газарт даалгасугай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26,6-д "Байгалийн нөөц газрын хилийн заагийг тогтоох" гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн 91 дүгээр тогтоолоор тогтоосон.