Б.Баттөмөр: Аудитын шалгалтыг хялбаршуулах цахим болгох тал дээр юу хийж байна вэ?
Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2019.06.12/ хуралдаанаар Үндэсний аудитын газрын 2018 оны үйл ажиллагааны тайланг сонслоо.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:
Аудитын байгууллагын өгөөж гэдэг бол нийт актаар тавигдсан тоог зардалдаа хуваагаад гарч ирж байгаа гэж ойлгож байгаа. Тэгэхээр энэ 821,7 тэрбум төгрөг төсөвт шууд орно гэж ойлгож болох уу?
АСЕМ гээд дэлхийд байхгүй том юм зохион байгуулсан. Оролцсон хүн болгонд 6 сая төгрөгний бэлэг, зохион байгуулагч нь өдрийн 5000 долларын буудалд буусан гээд Монгол шиг ядуу оронд төсөв нь 2 их наяд төгрөгний алдагдалтай цашлаад гадаад өр нь 28 тэрбум долларын өртэй улсын хувьд маш их зардал гаргаж хийсэн энэ аудитын шалгалтын дүн хаана байна вэ?
Аудитын байгууллагад эрсдэлийг тооцох чиглэлээр яаж ажиллаж байна вэ? Эрсдэлгүй аж ахуйн нэгжийг орхиод эрсдэлтэй аж ахуйн нэгжид шалгалт хийх тал дээр юу хийж байна вэ?
Аудитын шалгалтыг хялбаршуулах цахим болгох тал дээр юу хийж байна вэ?
Аудитын байгууллага бол төрийн нүд чих гэж үздэг. Тиймээс эрсдэлээ сайн тооцох хэрэгтэй.
Холбоотой мэдээ
2024.05.17
2024.05.16
2024.05.09