2024.05.16

Б.Баттөмөр: Авлигын төсөөллийн индексийг хэрхэн хийдэг вэ?

УИХ-ын чуулганы /2024,05,16/-ны өдрийн хуралдаанаар Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

Хяналт шалгалтын тухай хууль гараагүй, Сонсгол хийх хууль эрхзүйн орчин бүрдээгүй байхад миний бие ахалж, Даваасүрэн, Чинзориг,Пүрэвдорж нарын гишүүдийн хамт Хөгжлийн банкны анхны сонсгол хийж, 3,2 ихнаяд төгрөгийн найдваргүй зээл байна, үүнээс 1,7 ихнаяд нь хугацаа хэтэрсэн явж байна гэсэн мэдээллийг нийгэмд гаргаж тавьсан хүмүүс нь бид нар. Үнэн зүйл үнэнээрээ байх хэрэгтэй.

Зах зээлийн нийгэмд шилжсэн цагаас эхлэн авлига эхэлсэн.Өмч хувьчлал... гэх мэт. Энэ нь явсаар байгаад өнөөдөр авлигын сүүдэр тусаагүй салбар гэж байхгүй. Энэ нь ганцхан Авлигатай тэмцэх газрын асуудал биш. Бүх нийтээрээ авлигыг үл тэвчих уур амьсгалыг бүрдүүлж байж энэ зогсоно. дэлхийд авлигагүй улс алга. Бид Авлигатай тэмцэх газрын хийж хэрэгжүүлж буй ажлыг үнэлэх ёстой. 

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn