2019.06.12

Д.Оюунхорол: Орон тоо, цалин хөлсийг нэмэх тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй

Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2019.06.12/ хуралдаанаар Үндэсний аудитын газрын 2018 оны үйл ажиллагааны тайланг сонслоо.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:

2018 онд олон ажлуудынг хийсэн улсын төсөвт тодорхой хэмжээний зорилготой чиглэлтэй хяналт шалгалтын ажлуудыг хийсэн байна. Нийт 4104 аудит хийсэн байна энэ бол тооны хувь маш их. Улсын төсөвт 18,8 их наяд төгрөгний 23564 зөрчил байна гэдгийг илрүүлсэн байна. Түүнийгээ шалгалтын явцад залруулж зарчил дутагдалыг нь арилгуулж акт албан шаардлага өгч ажилласан байна. энэ нь ажлын хувьд нилээд хангалттай сайн ажилласан байна.

Аудитын байгууллагын мэдээг Төсвийн байнгын хороо удаа дараа сонсож байгаа. Бид тодорхой дорвитой арга хэмжээнүүдийг авч төрийн нүд чих болсон байгууллагаа яаж дэмжих вэ? гэдэг чиглэлээр ярихаас цааш үйл хэрэг бол алга гэж харж байна. Тиймээс аудитын байгууллагын үйл ажиллагаанд бодитой дэмжлэг хэрэгтэй байна.

Аудиторууд илүү цагаар ажилладаг ачаалалтай байдаг ч илүү цагын мөнгө авдаггүй тэгэхээр хараат бусаар ажиллахын тулд ядаж илүү цагийг олгодог байх хэрэгтэй.

Өнөөдөр аудитын байгууллагын орон тоо маш цомхон байгаа. Тэгэхээр улсын төсвийг бүхэлд нь хянан ажиллаж байгаа том байгууллагын хувьд орон тоог нь нэмэх цалин хөлсийг нь нэмэх тал дээр онцгой анхаарч ажиллах хэрэгтэй.