“Гарааны бизнесийг дэмжих арга хэмжээ” хэрэгжиж эхэллээ
2019.06.24

“Гарааны бизнесийг дэмжих арга хэмжээ” хэрэгжиж эхэллээ

Сонгинохайрхан дүүргийн Залуучуудын хөдөлмөр эрхлэлт  гарааны бизнесийг дэмжих хѳтѳлбѳрийн “ГАРААНЫ БИЗНЕСИЙГ ДЭМЖИХ АРГА ХЭМЖЭЭ” хэрэгжиж эхэллээ.

Бизнесээ эхлэх хүсэлтэй 118 залуу бүртгүүлснээс 55 залуугийн бизнес санаа 2-р шатанд шалгарч 3 өдрийн 72 цагийн сургалт арга хэмжээнд хамрагдаж эхлээд байна. Тус арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаанд Сонгинохайрхан дүүргийн засаг дарга Ж.Сандагсүрэн оролцож залуучуудыг дэмжиж ажиллахаа илэрхийллээ.