2019.06.21
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 320 мянган төгрөг болгон нэмэгдүүлнэ
Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талын хэлэлцээгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 320 мянган төгрөг болгон нэмэх шийдвэрийг өчигдөр гаргажээ.
Тодруулбал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, МҮЭ-үүдийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны Гүйцэтгэх захирал Х.Ганбаатар нар өчигдөр хэлэлцээр хийж, шийдвэр гаргасан байна.
Энэ шийдвэр ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.