Бүгд Найрамдах Буриад улсын Ардын Хурлын дарга, төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва өнөөдөр Бүгд Найрамдах Буриад улсын Ардын Хурлын дарга В.А Павлов тэргүүтэй гишүүд, төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва уулзалтын үеэр Улаанбаатар хот Улаан-Үүд хотын хооронд 1995 оноос хойш хамтын ажиллагаа тогтоосон, хоёр хотын хамтын ажиллагааг бизнес, соёл урлагийн чиглэлээр өргөжүүлэх хүсэлтэй байна гээд сүүлийн жилүүдэд Буриад улсын иргэд Улаанбаатар хотод жуулчлах нь нэмэгдсэнд баяртай байгаагаа илэрхийллээ. Түүнчлэн Улаанбаатар хотын удирдлагууд хотынхоо хөгжлийг шинэ шатанд гаргах, тулгамдаж буй асуудлуудаа шийдвэрлэх чиглэлээр олон шинэ санал санаачилга гарган, ажил хэрэг болгож байгааг дурдсан юм. Тухайлбал, хотын дэргэд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах асуудалд анхааран ажиллаж байгааг онцолсон юм.