2019.08.29
Л Мөнхбаатар: Нам улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах ёстой гэсэн заалтыг дэмжихгүй
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
УИХ-ын ээлжит бус чуулганы /2019.08.29/ өнөөдрийн нэгдсэн хуралдаан эхэллээ.УИХ-ын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг болон Улсын Их Хурлын Байнгын хороод, гишүүдээс Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулна.
Нийт 150 гаруй санал авахаар байгаа юм. Улс төрийн нам улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах ёстой гэсэн заалтыг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд үг хэлж байна.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар
Энэ төслийг сайжруулах томёоллыг оновчтой болгох үндсэн хуулийн суурь үзэл баримтлалд нийцүүлэх зорилгоор миний хувьд нийт 15 санал гаргасан. Түүний нэг нь улс төрийн нам улсын хэмжээнд ажиллана гэсэн заалтыг хасах.
Одоогийн байгаа энэ нүсэр бүтцийг үндсэн хуульчилж өгөх гээд байна. Тиймээс нам улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна гэхээр 330 сум 1668 баг 152 хороо байгаа үүнд дээд шүүхэд бүртгэлтэй 32 нам байна энэ бүхэн улсын яг энэ бүтэцрүү явах юм бол улс төржилтийг улам дэвэргэнэ.
Аймаг, сум, багийн хэмжээнд улс төржилт их байгаагийн шалтгаан нь энэ. Нам улс төрийн үйл ажиллагаагаа улсын хэмжээнд явуулна гэхээр эвлэлдэн нэгдэхийн эсрэг болно.
Холбоотой мэдээ
Хуулийн мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Экспертийн байр суурь
ТББХ-ны хуралдаан
ХЗБХ-ны хуралдаан
ЭЗБХ-ны хуралдаан
ТБХ-ны хуралдаан
НББСШУБХ-ны хуралдаан
БОХХААБХ-ны хуралдаан
2019
07.02
АБГББХ-ны хуралдаан
ӨБХ-ны хуралдаан
2019
06.06