Бүгд Найрамдах Азербайжан Улсын Эрчим хүчний сайд Парвиз Шахбазовтай уулзлаа
Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Бүгд Найрамдах Азербайжан Улсын Эрчим хүчний сайд Парвиз Шахбазовтай 2019 оны 9 дүгээр сарын 9-ны өдөр уулзлаа.
Сайд нар Монгол Улс, Азербайжан Улсын эрчим хүчний салбарт хамтран ажиллах санамж бичгийн төслийг эцэслэн гарын үсэг зурах талаар ярилцлаа.Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Азербайжан Улсын Эрчим хүчний сайд Парвиз Шахбазовын дэмжлэгтэйгээр тус улсын Ерөнхийлөгчийн тэтгэлэгээр 2 монгол оюутныг тус улсын Газрын тос, үйлдвэрлэлийн их сургууль”-д “газрын тос, хийн инженер” мэргэжлээр сургаж эхэлсэндталархал илэрхийлж, цаашид энэхүү тэтгэлгийг үргэлжлүүлэх боломжийг судлах хүсэлт тавьлаа.
Тэрээр хэлэхдээ Азербайжан Улс нь газрын тос, хийн хайгуул, олборлолт, тээвэрлэлт, үйлдвэрлэлийн арвин туршлагатайг дурдаад Монгол Улсын Засгийн газар газрын тос боловсруулах үйлдвэр барих ажлыг эхлүүлж байгаа энэ үед салбарын мэргэжлийн инженер бэлтгэхэд Азербайжан Улсын Эрчим хүчний яам тусалж буйг онцолсон юм.
Мөн Азербайжан Улсын Эрчим хүчний сайд Парвиз Шахбазов хэлэхдээ ЗХУ-ын үед Азербайжаны эрдэмтэд Монгол Улсад газрын тосны геологи, хайгуулын судалгаа хийж байсныг дурдаад энэхүү тайлан материалуудыг архивын фондод шалган үзэх, шинээр оюутнууд сургах боломжийг судлахаа илэрхийллээ.