2019.09.13
Хайнань мужтай мэргэжилтэн солилцох, сургах чиглэлээр хамтарна
Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин БНХАУ-ын Хайнань мужийн ХКН-ын хорооны нарийн бичгийн дэд дарга Ли Жун тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Харилцаа, хамтын ажиллагаа хөгжиж, саяхан Монгол, Хятадын экспо болон “Зүүн хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны дээд түвшний форум”-ыг амжилттай зохион байгуулсныг Шадар сайд тэмдэглэв.