2019.10.24

Л.Болд: Хууль шинэ хэлбэрээрээ гарвал хүний эрхийн зөрчил хэр хэмжээгээр буурах вэ?

Монгол Улсын Их хурлын чулганы /2019.10.22/ өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Уг хуулийн төсөлд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийг боловсронгуй болгох, хуулийг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх үүднээс Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнд нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулах ажиллагааг Парисын зарчимд нийцүүлэн олон нийтийн оролцоотойгоор ил тод, нээлттэй зохион байгуулахаар тусгасан байна.

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Л.Болд:

"Энэ хууль шинэ хэлбэрээрээ гарвал хүний эрхийн зөрчил хэр хэмжээгээр буурах вэ? Сүүлийн үед 1930-аад оноос хойш гараагүй эрүүдэн шүүх явдал гарсан. Үүнийг гаргахгүй байх нөхцөл бүрдэх үү? Өнөөдөр Монгол Улсын иргэн хэнийг ч бай олон зуун хоногоор хохироож, гэр бүл, бизнесийг нь сүйтгэж байгаа олон зүйл байгаа. Энд ямар нэг нам хамаагүй. Хүн бүрт л хамаатай асуудал юм. 

Эрүүдэн шүүсэн асуудал байсан байгаагүй, мөн биш гэж яриад байгаа. Бислэг гарах хүртэл олон бичиг, өргөдөл ирж байсан. Тухайн үед гэмт хэрэгтэнүүд өөрсдийгөө хаацайлж байна гэж үзсэн ч бичлэг задархад үнэн байсан нь батлагдсан. ХЭҮК-ынхон ч эрүүдэн шүүсэн байна гэж бүгд гарын үсэг зурсан байсан. ОУПХ ч Монгол Улс иргэнээ эрүүдэн шүүсэн байна гэж үзсэн. нэгэнт энэ нь тогтоогдсон учраас шүүхийн нөхцөл дүгнэлтгүй дээрх хүмүүсийг суллах тогтоол гаргасан. Энэ дүгнэлт дээр ХЭҮК хэвээрээ байгаа юу?

ОУПХ-ны хуралд дээр түр хорооны нөхөд эрх мэдлээ хэтрүүлсэн. Энэ хүмүүсийг хорих гэж байгаа. Та нар хамтрагчид болно шүү гэж тэр олон улсын байгууллагыг айлгаж, сүрдүүлж хэлж байна лээ. Энэ ямар эрх мэдэлтэй хүмүүс тэнд яваад байгаа юм бэ? Би тэр хуралд оролцсон. Мөн Н.Учрал, Н.Оюундарь гишүүн явсан. Нэг намын суудалтай хүн тэнд очоод 1 цаг 30 минутын хугацаанд энд хийдэг шигээ хэрүүл хийж цаг хэтрүүлэн олон улсын өмнө шившиг болсон. Энэ ямар учиртай юм бэ?"

УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа зарим гишүүд санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Л.Болд: