Дархан-Уул аймагт хувьцаа эзэмшигч иргэдэд зориулсан сургалт болж байна
2019.10.29

Дархан-Уул аймагт хувьцаа эзэмшигч иргэдэд зориулсан сургалт болж байна

Дархан-Уул аймагт “Эрдэнэс-Тавантолгой” ХК-аас 10 дугаар сарын 28-ноос 11 дүгээр сарын 3-ний өдрүүдэд хувьцаа эзэмшигч иргэдэд зориулж сургалт, судалгаа, хувьцааны хөрөнгийн зах зээлийн анхан шатны мэдлэг олгох мэдээлэл, сургалтыг хийж байна.

Тус компаниас иргэн бүр хувьцаа, хөрөнгийн зах, зээлийн мэдээлэлтэй байж өөрийн хувьцаагаа хянаж, хөрөнгийн зах зээлд оролцоход нь туслах зорилгоор “Хуримтлалтай-Хувьцаатай иргэн” аяныг зохион байгуулж байна.

Аяны хүрээнд Монгол Улсын 21 аймаг 330 суманд ажиллаж, амьдарч буй иргэдэд хувьцаа, хөрөнгийн зах зээлийн талаарх анхан шатны мэдлэг өгөх сургалт өгч судалгаа авахаас гадна брокер дилерийн компаниудтай хамтран үнэт цаасны данс нээх үйл ажиллагааг зохион байгуулж байна. Орон нутгийн иргэд, хувьцаа эзэмшигчид энэ сарын 14-ний өдрөөс 11 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл үргэлжлэх аянд хэрхэн оролцох тухай мэдээллийг 1800-1072 дугаарт холбогдон авч болох ажээ.