Б.Энх-Амгалан: Хилээр осолд орсон машин оруулахгүй, тээврийн хэрэгслийн түүхтэй болно
Зам тээврийн сайд Б.Энх-Амгалантай ярилцлаа
-Тавантолгойн ногдол ашиг олгох мөнгийг Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замын хөрөнгө оруулалтад зарцуулсан учраас нөхөж олгох боломжгүй гэдгийг Тавантолгой компанийн захирал хэлсэн. Энэ чиглэлийн төмөр замын ажил ямар шатандаа явж байна вэ?
Тавантолгой
-Санхүүжилтийн асуудлыг нь хэрхэн шийдэж байгаа вэ?
-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын санхүүжилтийг бүтээгдэхүүн урьдчилан борлуулах байдлаар шийднэ. Манай нүүрсний үнийг урьдчилан төлөх байдлаар төмөр замын санхүүжилтийг босгоно. Харин бид төлбөрөө нүүрсээр төлнө гэсэн үг. Төмөр зам тавьж дуусахаар 30 сая тонн нүүрсийг хилээр гаргана. Дагаад мөн 30 сая тонн нүүрс автомашинаар гаргах асуудал бий. Тэгэхдээ дөрвөн урсгалаар. Хойд талаас концессын гэрээний дагуу ачаатай машины даацын замын асуудал бий.
Тэгэхээр нийт 60 орчим сая тонн нүүрсийг гаргах бололцоо бий. Мөн цаашид олон жилийн насжилттай, даац нь хэтэрчихсэн хятад машинуудыг шахах бодлого барина. Одоо бид контейнер тээврийн асуудлыг их ярьж байна. Ингэснээр юун түрүү Монгол жолооч нар Хятад руу гарч усанд ордог, автомашинаа засварладаг байдал бий. Хөгжлийн банкнаас зээл авч хилийн наана хоёр том camp байгуулна. Хувийн компаниуд ч гэсэн зөвшөөрлөө авахын тулд заавал camp байгуулсан байх шаардлагыг тавьж байгаа.
-Нийслэлийн нийтийн тээвэрт шинэчлэл хийх шаардлагатай талаар ярьж байна. Ихэнх нийтийн тээврийн насжилт дууссан. Нийтийн тээврийг шинэчлэхэд төсөв тавигдсан уу?
-Нийслэл хотод нийт 800 гаруй нийтийн тээврийг шинэчлэх шаардлагатай. Зам тээврийн хөгжлийн сайдын төсвийн багц дээр 25 тэрбум орчим төгрөг нийтийн тээврийг шинэчлэх зорилгоор суулгасан. Энэ мөнгөөр парк шинэчлэлтийг хийхээр төлөвлөж байна. Хот хооронд явж байгаа автобуснуудад мөн шалгалт хийж байна. Яагаад гэвэл тэр автобуснууд уртын тээвэрт явдаг. Тийм болохоор техникийн үзлэг шалгалтыг сайн хийж байх ёстой.
Тун удахгүй Авто тээврийн үндэсний төв дээр тухайн тээврийн хэрэгсэл хаана үйлдвэрлэгдсэн, өмнө нь осолд орж байсан уу, хаанаас борлогдов зэргийг байршуулахаар Японы талтай ярьж байгаа. Тэгэхээр тухайн тээврийн хэрэгслийн түүх гарч ирнэ. Манайхан хаана үйлдвэрлэсэн нь мэдэгдэхгүй угсарсан, эсвэл өмнө нь осолд орсон автомашиныг зарж, борлуулдаг. Ийм тээврийн хэрэгслүүдийг хилээр оруулж ирэхгүй байх асуудлыг ярьж байгаа.
-50+26 хувилбарыг эргэж харъя гэсэн зүйлийг ярьж байгаа юм уу. Удирдах зөвлөл дахин хуралдах уу?
-Эргэж яръя гэсэн. УИХ дахь бүлэг болон Удирдах зөвлөлийн хүрээнд эргэж харахаар болсон.
-Эргэж харна гэхээр ямар хувилбараар сонгууль явуулах вэ?
-Ер нь бол УИХ-ын гишүүнийг ард түмэн өөрөө сонгодог байя л гэж байгаа. Тэгэхгүйгээр намын нэрийн ард нуугдаж байгаад дахин сонгогддог байдал байж болохгүй.
-МАН-ын дэргэдэх Стратеги бодлогын хүрээлэнгээс авлигын хэрэгт нэр холбогдсон хүмүүсийг сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх санал хүргүүлсэн гэж үнэн үү?
-Би Удирдах зөвлөлийн гишүүн биш болохоор сайн мэдэхгүй байна. Гэхдээ энэ асуудал бол зарчмын хувьд зөв. Хэрэг төвөгт холбогдсон хүмүүс намын олон мянган гишүүнээс дахин нэр дэвшиж таарахгүй шүү дээ.