600 мянган тонн шахмал түлш хийх хүчин чадалтай үйлдвэрийг хотын зүүн бүсэд барих шийдвэр гарлаа
2020.01.29

600 мянган тонн шахмал түлш хийх хүчин чадалтай үйлдвэрийг хотын зүүн бүсэд барих шийдвэр гарлаа

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хоёр дахь сайжруулсан түлшний үйлдвэрийг барих асуудлыг хэлэлцсэн билээ. 

Энэ талаар Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн мэдээлэл өгөхдөө “Улаанбаатарын дагавар суурьшлын бүсүүд болон 2,000 орчим нам даралтын зуух агаарын бохирдолд сөрөг үр дагавар үүсгэж байгаа учир сайжруулсан түлшээр хангах шаардлага үүсэж байгаа.

Иймд 600 мянган тонны хүчин чадалтай шинэ үйлдвэрийг хотын зүүн бүсэд барих Засгийн газрын тогтоол гарсан. Тус үйлдвэр нь одоогийн үйлдвэрийн салбар нь гэсэн үг. Үйлдвэрийн гол ажлыг наймдугаар сарын 15 гэхэд хийгээд дуусчихсан байна. Есдүгээр сарын 15 буюу дулаан өгч эхлэх үеэр бүрэн хэмжээгээр ашиглалтад орж, түлшээ нийлүүлж эхэлнэ гэж төлөвлөж байгаа” гэлээ.