Л.Элдэв-Очир: Ноолуурын асуудалд улс төржихгүйгээр журам гаргаад ажиллах хэрэгтэй
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.04.29\ нэгдсэн хуралдаанаар Коронавируст халдвар (СОVID-19)-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилсан сэргийлэх, цахим шилжилт хийх арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир
УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг Засгийн газрын гишүүд, үйлдвэрлэгчид зэрэг өргөтгөсөн бүрэлдэхүүнээр хуралдаж тус тогтоолын төслийг боловсруулсан. Засгийн газраас 100 мянга гэж зарласан бүсчлэн үнийг нь тогтоосон. Энэ бол хорлон сүйтгэх буруу бодлого биш. Засгийн газраас доод үнийг нь тогтоогоод өгвөл худалдан авагчид үнийг нь унагаад байхгүй гэж ийм шийдвэр гаргасан. Энэ бол улс төр биш. Сонгууль дөхсөн энэ үед цикл нь таарсан юм. Сонгуультай холбож ярих шаардлагагүй. Ноолуурын асуудалд улстөр жихгүйгээр журам гаргаад ажиллах хэрэгтэй.
Холбоотой мэдээ
2020.08.03
2020.05.26
2020.05.23