Л.Энх-Амгалан: Дөрвөн том хотоо хот болгох асуудлыг хамтад нь баталъя
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2020.05.12/ хуралдаанаар Хот байгуулах тухай тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан
Энэ бол хот байгуулах тухай УИХ-ын тогтоолын төсөл түүнээс хотын нэрийн асуудал биш. Хот байгуулах тогтоолын төсөлд зарчмын зөрүүтэй санал оруулая. Шинэ үндсэн хуулийн өөрчлөлтөөр аймгийн төвүүд болон Эрдэнэт, Дархан гэх мэт томоохон хотуудаа хотын статустай болгож өөрчилсөн.
Зохицуулалтыг нь засаг захиргаа нутаг дэвсгэрийн тухай хуулиар хийнэ гэсэн боловч энэ УИХ амжихгүй болоод байна. Тиймээс хот байгуулах энэ тогтоол дээр дөрвөн том хотоо хот болгох асуудлаа хамтад нь баталчихвал яасан юм бэ. Гишүүд дэмжиж өгөөч.
Холбоотой мэдээ
2024.11.22
2024.11.22
2024.11.22
УИХ-ын нэгдсэн хуралдаан
ТББХ-ны хуралдаан