2020.05.21
Арван аймгийн төвд Дулааны цахилгаан станц барих төслийн нэгжийн нээлт боллоо
Арван аймгийн төвд Дулааны цахилгаан станц барих төслийн нэгжийн нээлт боллоо. Дулааны цахилгаан станц баригдах 10 аймагт :
- Говь-Алтай,
- Баянхонгор,
- Завхан,
- Архангай,
- Өвөрхангай,
- Төв,
- Хэнтий,
- Сүхбаатар,
- Говьсүмбэр,
- Дундговь аймгууд хамрагдаж байна.
Дээрх аймгийн төвүүдэд байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө багатай, орчин үеийн дэвшилтэт технологийн дулааны станц, дулаан дамжуулах шугам сүлжээ баригдаж, хэрэглэгчдийг найдвартай дулааны эрчим хүч, хэрэгцээний халуун усаар тогтмол хангах, улмаар агаарын бохирдол, амьсгалын замын өвчлөл, нийслэл үрүү чиглэсэн шилжилт хөдөлгөөн, ажилгүйдэл багасах, үйлдвэрлэл хөгжих, эдийн засаг сайжрах нөхцөл бодитойгоор бүрдэнэ.
Төсөл хэрэгжсэнээр дулаан хангамжинд холбогдож, аймгийн төвийн иргэд тав тухтай орчинд амьдрах нөхцөл бүрдэх зэрэг олон талын ач холбогдолтой.