Ураны нөөцийн хэмжээгээрээ Монгол улс дэлхийд 14-т ордог
2010.03.25

Ураны нөөцийн хэмжээгээрээ Монгол улс дэлхийд 14-т ордог

Дэлхийд тогтоогдсон нийт ураны нөөц нь 2006 оны 12 сарын байдлаар 4742853 тонн гэж тогтоожээ. Улс орнуудаар нь авч үзвэл.

Австрали-1143000т, Казакстан-816099т, Канад-443800т, Өмнөд Африк-340596т, Америк-342000т, Намиби-282359т, Бразил-278700т, Нигер-225459т, ОХУ-172402т, Узбекстан-89836т эхний аравт орж байна. Монгол Улс-61950т бөгөөд ураны нийт нөөцийн хэмжээгээрээ 14-д орж байна. Үүнээс ураны баяжилт өндөртэй нөөц нь /RAR/ 3296689 тонн.Энэ нөөцийн хэмжээгээрээ Австрали-747000т, Казакстан-513897т, Канад-345200т, АНУ-342000т, Өмнөд Африк-255593т, Нигер- 180466т улс юм. Монгол Улс-46200т бөгөөд энэ нөөцөөрөө 12-д орж байна.

Ураны цөмийн энергийг эрчим хүчний зориулалтаар хэрэглэгчид 2006 оны байдлаар жилд 66840 тонныг хэрэглэсэн.Хамгийн их хэрэглэгч нь АНУ -22875т, Япон-8670 т, Франц-7185т, ОХУ-4465т, БНСУ-3400т ураны энергийг хэрэглэжээ.


Харин ураны үйлдвэрлэлээрээ Канад-11628т, Австрали-9519т, Казакстан-4357т, ОХУ-3431т, Намиби-3147т, Нигер-3093т, Узбекстан-2300т зэрэг орнууд орж байхад ураны эрэлт хэрэгцээ ихтэй улсад Япон, Франц, ОХУ, БНСУ, Герман,Укриан,Канад, ИБУИНВУ зэрэг орно.

Ураныг эрчимтэй үйлдвэрлэж хэрэглэхээр зорьж байгаа улс нь БНХАУ, Энэтхэг 2 бөгөөд аль аль нь ураны орд багатай.БНХАУ нь 2006 онд Австралийн засгийн газартай Австралиас уран авахаар зөвшөөрөл авсан.Энэтхэг нь цөмийн зэвсэгт үл нэгдэх гэрээнд нэгдсэн учраас дэлхийн зах зээлээс уран худалдан авч чаддаггүй.

Дэлгэрэнгүй: УИХ-ын гишүүн П.Алтангэрэлийн вэб хуудаснаас үзнэ үү

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.