Т.Аубакир: Сайд нар кабинетээсээ гарч, газар дээрээ очиж ажиллаарай
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.07.08\ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүн, сайд томилох асуудлыг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэлж, асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн Т.Аубакир:
“ХХААХҮ-ийн сайдад хэлэх ахэдэн санал байна. МАН-ын мөрийн хөтөлбөрт Атрын 4 дүгээр аян хэрэгжүүлнэ. Зорилго нь Монгол Улс дотоодоо баталгаатай улаанбуудайгаар хангаж, цаашлаад экспортод гаргах ёстой. 800-1 сая тонн улаанбуудай авахад усалгааны асуудал л чухал болоод байна. Хөрсөн доорхи болон хөрс дээрх усыг талбай руу ойртуулах олон туршлага бий.
Бид дотооддоо хүнсээ 100% хангах л хамгийн чухал. Үүнд гадаадын нэг улс биш та л санаа тавих ёстой. Өрөөнөөсөө бус газар дээрээ л очиж байж таны ажил явна. САйд болоод бурхны чихнээс барьсан мэт аашилж болохгүй. Тйимээс аж ахуй чанартай ажлаа биеэр шалгаарай.
Улаанбуудай 100% хангах ч төмс илүүдэлтэй гарна. Тиймээс илүүг экспортлох тал дээр анхаараарай. Салбарт мэргэжлийн боловсон хүчин их байгаа.
БСШУС-ын сайдад хэлэхэд кабинетын бус байгаль орчинд явж танилцах, эх оронч үзлийг төлөвлшүүлэх чиглэлд анхаармаар байна.
Я.Содбаатар сайдад хэлэхэд Казахстанд байгаа оюутнууд, иргэд их хүнд байна. Амь авраач гэж гуйж байна. Казахстан бол өвчний хяналтаа алдчихсан. Энэ чиглэлд механик ажлууд их байгаа л байх. Энэ чиглэлд анхаарч өгнө үү?”
Холбоотой мэдээ
2024.11.22
2024.11.15
2024.11.09
УИХ-ын нэгдсэн хуралдаан
ТББХ-ны хуралдаан
Хуулийн мэдээ
НББСШУБХ-ны хуралдаан
ЭЗБХ-ны хуралдаан