2020.07.08

Т.Энхтүвшин: Ураны олборлолтын чиглэлд ямар бодлого баримтлах вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.07.08\  нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүн, сайд томилох асуудлыг  хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэлж, асуулт асууж байна.

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин:

“Дорноговь аймгийн Улаанбадрах суманд уран олборлолтын 3 тусгай зөвшөөрөл олгосон. Туршилтын олборлолтоос үүдэн мал амьтан хордсон асуудал иргэд хэлдэг. Мэргэжлийн хяналтын байгууллага энэ чиглэлд ажиллаж, үнэн зөв мэдээлэл өгөх шаардлагатай байна. Ураны асуудлыг цаашид их эсэргүүцэлтэй тулгарна. Тиймээс мэргэжлийн байгууллагын саналыг авч энэ 3 тусгай зөвшөөрлийг цуцлах ёстой. Хамгийн их аюул дагуулах асуудал болно шүү.

Говийн газар тариалан, усжуулалт, уул уурхайн усан хангамж зэргийг хангах шаардлага бий болж байгаа. МАН-ын мөрийн хөтөлбөрт байгаа Хэрлэн говь төслийг улс төржүүлэхгүй хурптай бүтээн байгуулалтаа хийх хэрэгтэй байна.”