2020.11.06
УИХ-ын чуулганы дэгт өөрчлөлт оруулах хуулийн төслийг батлав
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны Дэгийн тухай
Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.11.06) нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулав.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т “Долоо хоногийн Баасан гарагийн 10.00 цагт нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулна. Хуралдааны ирц хуулийн төсөл эцэслэн батлах шаардлага хангахаар бол бусад өдөр, цагт хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтыг явуулж болно” гэж заасан. Мөн хуулийн төсөл нь Улсын Их Хурлын нийт гишүүний 39 буюу түүнээс дээш гишүүд дэмжсэнээр эцэслэн батлагдах шинэ зохицуулалттай.
Энэ үндсэн дээр өчигдрийн нэгдсэн хуралдаанаас төслийг эцэслэн батлуулах бэлтгэлийг хангуулахаар Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлээд байсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 50 гишүүний 39 нь дэмжсэнээр хуулийн төсөл батлагдлаа.
Холбоотой мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
2024
08.23
Хуулийн мэдээ
2020
11.09
ТББХ-ны хуралдаан
ХЗБХ-ны хуралдаан
2014
01.15
2013
01.15