Х.Баттулга: Энэ бол түүхэн шийдвэр.
2010.06.25

Х.Баттулга: Энэ бол түүхэн шийдвэр.

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогыг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа.

Одоо байгаа төмөр замын тээх, нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, ирээдүйд өсөн нэмэгдэх тээвэрлэлтийн эрэлт хэрэгцээг найдвартай хангахад энэхүү бодлогын зорилго оршиж байгаа юм. Бодлогын хүрээнд ОХУ, БНХАУ-ын төмөр замын тээврийн сүлжээг ашиглан гуравдагч зах зээлд хүрэх, худалдаа, тээврийг хөнгөвчилсөн шинэ замналыг бий болгон, далайн боомтуудад гарцтай болох зорилтыг тавиад байгаа ажээ.

Эхний ээлжинд 1100 орчим км төмөр зам барих бөгөөд Таван толгой-Цагаан суварга-Зүүнбаянгийн чиглэлд 400 км, Сайншанд-Баруун-Урт чиглэлд 350 км, Баруун-Урт-Хөөтийн хооронд 140 км, Хөөт-Чойбалсангийн хооронд 150 км төмөр замтай болох нь. Дараагийн үе шатанд 900 орчим км төмөр зам барихаар төлөвлөөд байгаа юм. Энэ удаад Нарийнсухайт, Шивээхүрэн, Ухаа худаг, Гашуунсухайт, Тамсагбулаг, Нөмрөг, Бичигт зэрэг боомтуудыг төмөр замаар холбох юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.