Ерөнхийлөгчийн сонгуульд “New Image Cast” санал тоолох төхөөрөмж ашиглана
2021.01.20

Ерөнхийлөгчийн сонгуульд “New Image Cast” санал тоолох төхөөрөмж ашиглана

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.01.20/ нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Уг тогтоолын төсөлд Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн сонгогчдын бүртгэлийн үйл ажиллагаанд бүртгэлийн техник хэрэгслийг, санал авах, тоолох, дүн гаргах үйл ажиллагаанд “New Image Cast” санал тоолох төхөөрөмж хэрэглэхийг тус тус зөвшөөрөхөөр”  тусгасан байна.

Төрийн байгуулалтын байнгын хороогоор уг төслийг 2021 оны 01 сарын 19-ний өдөр хэлэлцсэн бөгөөд УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцууллаа.

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn