2021.01.20
Б.Бат-Эрдэнэ ЭТТ ХК-ний ТУЗ-ийн даргаар томилогдсон нь ашиг сонирхлын зөрчилтэй юу?
Парламент ТВ-ээс ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэтэй холбогдож "Эрдэнэс таван толгой" ХК-ний ТУЗ-ийн даргаар томилогдсон асуудлаар тайлбар авлаа.
Б.Бат-Эрдэнийг ШӨХТГ-ын даргаар ажилладаг хэрнээ давхар Эрдэнэс -Тавантолгой ХК-ний ТУЗ-ийн даргаар ажиллаж байна. Энэ нь хууль зөрчсөн үйлдэл хэмээн зарим хэвлэлүүдээр гарсан юм. Энэхүү асуудалд тэрээр өөрийн байр суурь, тайлбарыг хийлээ.