2021.01.28

Ц.Туваан: Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад эрх мэдэл нь байх ёстой

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.28\ нэгдсэн хуралдаанаар  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна. 

Ерөнхийлөгчийн хоригтой холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Ц.Туваан:

Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад эрх мэдэл нь байх ёстой. Засаг даргыг огцруулдаг энэ заалтыг хасах хэрэгтэй. Засаг дарга нарыг ажлын хийлгэ. Иргэдийн сонголт уруу халдаж байна. Иргэдийн сонголтон дээр сонгогдсон ИХТ-ын бүрэн эрхэд халдсан заалт оржээ. Жар хоног хуралдаагүй бол тараана гэж байна. Бидэнтэй адилхан ш дээ. УИХ-ыг хэн нэгэн тараана гэвэл бид яадаг билээ.

Газар нутгыг тусгай хамгаалалтад авах гэсэн нэрээр юм нуудаг шүү. Уул уурхайн лицензтэй холбоотой асуудал хэрээс хэтэрсэн. Газар дэлхий уйлдаг бол уйлахаар болсон. Засаг дарга, нутгийн өөрөө удирдах байгууллага уруу халддаг байдлаа зогсооё.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:

Энэ хуулиар орон нутгийн удирдлагуудыг хариуцлагатай болгож байгаа.ИТХ-ыг бас хариуцлагатай болгож байна. Дөрвөн жил хуралдаагүй ИТХ байдаг. Лицензтэй холбоотой асуудал энэ хуулиар зохицуулагдахгүй.Ашигт малтмалын хуулиар зохицуулагдана.Газрыг тусгай хамгаалалтад орон нутаг авахгүй харин тусгай хэрэгцээнд авч болно.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

Орон нутгийн тусгай хамгаалалтыг аймгийн засаг дарга хариуцаад ИТХ хуралдаад шийднэ. Хариуцлагын тогтолцоо нэмэгдсэн. Хамгаалалт бас байгаа.Татвар, өмч гээд бүх эрхийн өгсөн. Боломж олгосон.

УИХ-ын гишүүн Ц.Туваан нутгийн иргэдэд сонгох эрхийн өгөх ёстой гэсэн байр сууртай байсан юм.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn