Цэргийн албыг мөнгөөр дүйцүүлэх төлбөрийн хэмжээг хэвээр үлдээв
2021.02.18

Цэргийн албыг мөнгөөр дүйцүүлэх төлбөрийн хэмжээг хэвээр үлдээв

Засгийн газрын өчигдөрийн ээлжит хуралдаанаар, цэргийн дүйцүүлэх албыг мөнгөөр орлуулан хаах төлбөрийг өнгөрсөн жилийнхтэй ижил байлгахаар тогтов. 

2021 онд цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах төлбөрийг өнгөрсөн жилийнхтэй адил буюу 6,350,895 /зургаан сая, гурван зуун тавин мянга, найман зуун ерэн тав/ төгрөг байхаар тогтов.

Төлбөрийн хэмжээг нэг жилд хугацаат цэргийн алба хаагчийн хангамж, үйлчилгээнд зарцуулах хувьсах зардлаар тооцдог байна.