2021.04.08
Б.Энх-Амгалан гишүүн Үндэсний төв номын санд зочлов
УИХ-ы гишүүн Б.Энх-Амгалан 2021.04.07-ны өдөр Улсын төв номын сангийн захирал, Болор цомын эзэн, эрхэм хүндэт Б.Ичинхорлоод ӨНДӨР АЛТАЙН ХҮҮ номынхоо дээжийг гардууллаа.
Мөн тэрээр тус номын санд хадгалагдаж буй ховор нандин, хосгүй үнэт ном судруудтай танилцаж, номын авшиг хүртжээ.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:
Монголчууд бидний өвөг дээдэс, номын мэргэд эрт дээр үеэс НОМ ДОР МӨРГӨМҮЙ хэмээн сүсэглэн дээдэлж, номыг есөн эрдэнээр урлан, мод, чулуу, хүрэл, төмөр, арьс, үйс, торго, муутуу цаасан дээр бичиж, хүр хорхойн торгоор хавчуурга хийж хадганд ороож торгонд баринтаглаж, шоголд нандигнан хадгалж үр хойчдоо өвлүүлэн үлдээж уламжлуулан хадгалуулж ирснийг бахдаад баршгүй. Хосгүй үнэт, оюуны өв соёлоо сэргээн засварлаж, хайрлан хамгаалж судлан сурвалжилж түгээн дэлгэрүүлэхэд МОНГОЛ ТӨР, МОНГОЛ ХҮН бүр анхаарах цаг болжээ. Гүн бишрэл төрөв. Номын цагаан буян түгэн дэлгэрэх болтугай
хэмээн өөрийн цахим хуудаснаа бичжээ.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn